Намар буюу дөрвөн улирал.

EYS-Mongolia-ийн Лхагвасүрэн байна.

Өнөөдөр 8 сарын 31. Маргааш 9 сарын 1 буюу хичээлийн шинэ жил эхлэлээ.

Монголчууд бид дөрвөн улиралтай. Дөрвөн улирал их сайхан. Нэг хүн хэлж байж билээ. Хүйтэн орнуудаас хөгжлөөрөө Монгол л үлдчихлээ гэж. Уг нь хүйтэн улиралтай буюу халун хүйтэн улирал ээлжилж ирдэф газрын хүмүүс өөрчлөлт ихтэй учир хөгждөг зүй тогтол байдаг бололтой. Бидний хувьд зуны улирал богино учир энэ улиралдаа бүгдээрээ үндсэндээ амралтын горимд орчихдог. Наадмын дараанаас үндсэндээ орон даяаар амарч, ажил зогсдог. Дараа нь намартаа хэсэг найр хийж, түгжирч, ажил хичээл нь жигдрэхийг хүлээдэг. Тэгээд араас нь уртаас урт хүйтэн улирал буюу өвөл ирдэг. Бараг 6 сар үргэлжилдэг урт өвөл шүү. Энэ хугацаанд утаа, ханиад зэргэээс болж хүүхдүүд 1 сар гаруй хичээлдээ явж чадахгүй тохиолдол сүүлийн хэдэн жил нилээн их байна. Мөн шинэ жил болон цагаан сар, март, эрэгтэчүүдийн баяр зэрэг шил шилээ дарсан баярууд биднийг нилээн эдийн засгийн болон цаг хугацааны ачаалал болж ажлаас сэтгэл санааг хөндийрүүлдэг. Ингээд харахад Монгол хүүхдүүдийн хичээл хийдэг цагийн хэмжээ хөгжилтэй орнуудын үндсэндээ талд нь хүрэхтэй үгүйтэй ба ажил хийж байгаа хүмүүс маань үнэхээр өндөр ачаалалтай, өндөр бүтээмжтэй ажиллаж чадаж байгаа юу? Гэвэл бас том асуултын тэмдэгтэй санагддаг.

Намрын Туул гол:

アバター画像
Garvaa J.Lkhagvasuren
Жазагийн Лхагвасүрэн. 1992 онд 10 жилээ 1-р сургуульд төгсөж, МУИС-ийн Электроникийн ангид элссэн. 2002 онд Япон Улсын засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуулийн инженерийн факультетэд мэдээллийн техногийн мэргэжлээр бакалавр, магистр дүүргэсэн. Nomura Research Institute компанид системийн инженерээр 3 жил ажилласны дараа 2005 онд Монгол Улсдаа эргэн ирж, Ёкозунанэт компанийг байгуулж ажиллаж байна. Удирдлагын академийн бизнесийн менежментийн магистр. Одоо EYS-Mongolia компанид хиймэл оюун, блокчейнийн чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байна.

Share

facebook twitter