special interview hero

"Ажиллах арга хэлбэр"-аа өөрөө шийдэж, харин үр дүндээ хариуцлага хүлээдэг, энэ стил нь таалагддаг.
Inspiart төсөл эндээс л хурдтай хөгжсөн байдаг.

EYS-STYLE (цаашид EYS гэх)-н хэрэгжүүлж буй шинэ төсөл болох "Inspiart".
Blockchain, machine learning (машин сургалт) болон хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологи ашиглах энэ төслийн төлөө инженерүүд нэгдэж, яг одоо улам эрч хүчээ аван хурдтай өргөжих шатандаа байна.
Тэд яагаад EYS-г сонгосон бэ?
Стратеги хариуцсан дэд захирал бөгөөд Inspiart төслийн албаны захирал төслийн ерөнхий удирдагч Kuzuryu Yuichiro, Технологи харицсан дэд захирал бөгөөд blockchain болон Монгол дахь салбар оффисийн удирдлага хариуцаж ажиллаж буй Otsuka Kenji, машин сургалтын хөгжүүлэлт хариуцаж буй судалгаа хөгжүүлэлтийн инженер Kane Ken нарын 3 хүн, EYS-т ажиллах юу нь сонирхолтой байдаг талаар ярилцлаа.

specialImg1

Хамгийн чухал нь үр дүн.
Ажил хэрхэн явагдах процессыг даатгадаг.

Юуны түрүүнд, яаж яваад EYS-т орсрн талаар ярьцгаах уу? Хамгийн хуучнаараа Otsuka юу хэлэх бол?

Анх бол зүгээр л ажлын байрны зар сурталчилгаан дээр харсан. 2012 онд Осака хотын SLER гэдэг компанид ажиллаж байсан бөгөөд тухайн үед вэб хөгжүүлэлтийг их сонирхдог тэр чиглэлийн ажлууд голдуу Токио-д төвлөрсөн байдаг болохоор Токио явья гэж бодсон. Хэд хэдэн газар ажлын ярилцлага өгсөний нэг нь EYS байсан даа.

Би ч гэсэн бас нээлттэй ажлын байрны зар харсан. 6 жилийн өмнө Сингапурт ажиллаж байгаад Япон руу буцах болж, "дуу авиа болон хиймэл оюун ухаан" гэсэн нь содон байсан тул EYS-т анкетаа явуулсан. Тухайн үед түрүүлээд өөр нэг компаниас ажлын санал ирээд ажиллахаар зөвшөөрсөн байсан бөгөөд 1 жилийн дараа Yoshioka сан-тай холбогдож ажлын нөхцөл ч сайн байсан болохоох EYS-рүү ажилд орохоор болсон.

Yoshioka сан уйгагүй холбоо барьдаг хүн шүү. Би бас 4-5 жилийн өмнө Америкт гарааны бизнес эхлүүлсэн нэг компанид ажилладаг байхдаа анх танилцсан юм. Yoshioka сан Цахиурын хөндийд салбар компаниа байгуулмаар байна гэж яриаг нь сонсохдоо анх танилцсан гэх үү дээ. Түүний дараа зүгээр л жилдээ 1 удаа шахам хоол хамт иддэг л харилцаатай байж байгаад өнгөрсөн жил тухайн үед ажиллаж байсан компаниасаа гарч байхтай зэрэгцээд хамт ажиллая гэж надад санал тавьсан. Хүн олно гэдэг компаниудын хувьд амаргүй асуудал гэж боддог, харин удаан хугацаанд нөхөрлөж, бие биенийхээ зан аашыг таньсаны үндсэн дээр ажлын санал өгнө гэдэг зөв процесс санагддаг. Otsuka сан нэг удаа EYS-с гараад буцаж ирсэн хүн, EYS-н давуу талыг юу гэж боддог вэ?

Инженерийн хувьд гэж хэлэх юм бол код бичих боломж ихтэй. Бас Yoshioka сан зөвлөх үйлчилгээний компанид ажиллаж байсан учраас ийм хүний бодол, санааг сонсож хамт ажиллах хүнд их тохиромжтой санагддаг.

Ерөнхий захиралтай ойрхон ажиллах боломжтой байдаг нь бас нэг давуу тал яах аргагүй мөн. Томоохон компаниуд бол захиралтайгаа таарч уулзах нь ховор, захирал юу бодож юу хийж байгааг хажуунаас нь харна гэдэг сонирхолтой. Тэгээд ч тэр үү хувь хүний асуудал хүсэлтийг хүндэлдэгийг нь олон удаа мэдэрч байсан. Инженерүүдийг ажилд авахдаа технологийн мэдлэг ур чадвар чухал үзүүлэлт болох бөгөөд хувь хүний хувьд ямар хүн бэ гэдгийг бараг хардаггүй, хувь хүнийх нь тухайд удирдлага болон компанид таарахгүй гэвэл тэгээд л ажилд авахгүй. Харин EYS-т тийм зүйл байдаггүй нь захиралтайгаа шууд нүүр тулан ярилцдагт байдаг байх гэж боддог.

Би, ажлаа хийнгээ докторын зэрэг хамгаалах хүсэлтээ хэлэхэд ОК гээд зөвшөөрсөн. Бас өөр нэг хүн хийж байгаа ажлын агуулгаараа магистрийн дипломын ажлаа хийхийг мөн л зөвшөөрсөн. Машин сургалт (machine learning)-н тухайд Yoshioka сан технологийн хүрээнд дуртайгаараа хийж болно гэж бүхэлд нь даатгасан нь надад ажиллахад амар байдаг. Энд байгаа инженерүүд бүгд бодитоор гараа хөдөлгөж кодоо бичиж ирсэн хүмүүс, одоо ч бичиж байгаа учраас үйл ажиллагаа хүндрэлгүй явдаг. Үр дүнг мэдээж чухалчилдаг ч уг хариуцлагыг хүлээх бүрэн эрмэлзэлтэй байдаг.

Зорилт, үр дүнгийн талаар хуваалцдаг учраах тэрэнд хүрэх нь чухал бөгөөд процессыг бүрэн даатгадаг чөлөөт байдлаг мэдэрдэг гэх үү дээ.

specialImg2

"Хятад, Беларус, Монгол, Эстон...
Харах зүг үргэлж дэлхий рүү хандсан байдаг"

Inspiart төсөл өөрөө их сонирхолтой мөн хамтын ажиллагааны чиглэл зөвхөн Япон гэдэггүй. Гадаад зах зээлд ч бас чиглэж ажилладаг компани гэж ойлгодог. Хумигдаж буй өнөөгийн Японы зах зээл дээр ажилладаг тиймэрхүү дотогшоо түгжигдмэл биш байдаг нь хувь хүний хувьд ажиллахад таатай байдаг.

Хэрвээ EYS-н ажилтнуудаа цалинжуулна гэвэл Японы зах зээл дээр ажиллахад л хангалттай хэдий ч тэр хэмжээнд ханадаггүй, EYS нь одоо олон улс руу чиглэн хөдөлж байгаа бөгөөд энэ чиглэл нь их хүчтэй байгаа нь сонирхол татдаг. Инженерийн хувьд Япон хүн илүү ур чадвартай гэж бодож байгаа бол том алдаж байна, дэлхийн газрын зураг дээр зах хавьцаа байдаг сонсож байсан л орон гэж тооцогдоно. Ийм ч учраас бизнес өргөжүүлэх, ажилд хүн авахдаа ч аль болох глобал бодож байх хэрэгтэй гэж боддог, EYS-т ийм бодлого хэвийн гэж үздэг нь таалагддаг.

Яг одоогоор бол хиймэл оюун ухааны багт нэг ч Япон хүн байхгүй. Би ч бас Японы иргэншилтэй биш, бусад нь хятад, беларус иргэншилтэй. Иргэншил хамаарахгүй, хэлний хувьд англи хэлтэй байхад л болно. Ямартаа ч хамгийн сүүлийн үеийн технологи англи хэл дээр бичигддэг учраас тэрийг өөрөө ойлгоод явах хүн л хэрэгтэй. Мөн сүүлийн үед машин сургалтын чиглэлээр Монгол улсын судалгааны газартай хамтрахаар ажиллаж байгаа.

Тийм шүү, Монголд аль хэдийн EYS-н салбар байгуулагдаад хөгжүүлэлтийн баг ажилладаг. Цаашдаа энэ хамтрахаар төлөвлөж байгаа судалгааны газартай ажиллаж чадвал илүү сонирхолтой болно гэж харж байна. Мөн Эстон байна.

Саяхан бүгдээрээ томилолтоор очиж ажиллаад ирсэн. Эстони улс хэдэн жилийн өмнөөс e-regidency гэсэн хөтөлбөр эхлүүлж, гадаадын компаниуд орж ажиллахыг нээлттэй болгосон тул хамтын ажиллагаа эхлүүлэх боломжыг судлахаар очсон юм. Эстонид Европын холбооны дата төв байдаг, IT (мэдээллийн технологи) салбарыг хөгжил өндөр улс юм билээ. Тэнд очоод хиймэл оюун ухаан ( AI), blockchain, UI гэх мэт чиглэлээр ажиллаж байгаа компаниудаар орж, ярилцаж танилцаж явсан нь их үр өгөөжтэй байсан гэж бодож байна.

Тэхдээ бас их хол байсан шүү....Очоод шууд уулзалдах байсан. Нэг онгоцоор явж байгаа хэдий ч билетээ тус тусдаа аваад өөрснөө яваарай гээд л.."Насанд хүрсэн хүмүүс"!. Иймэрхүү байдал нь ажил дээр тавигддаг зарчимтай адил гэмээр. Очоод уулзана гэсэн нэг үр дүнд хүрч л байвал болоо.

Яг тийм. Ажил дээр нэг бүрчлэн зааж өгөөч, дадлага хийе гэх мэт зүйл хүлээх нь нэг их онц зүйл биш. Угаасаа туршилтын хугацаанд сурах агуулга ойлгомжтой байх хэдий ч хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээс илүү тэрний цаадах нь чухал учраас өөрөө сурж мэдэж хайж явж алдаж онож хийж үзэх дуртай хүмүүст манайх сонирхолтой байна байх. Шинэ илтгэл судалгааны материал олвол тэрийг бичсэн их сургуулийн эрдэмтэн багштай шууд холбоо барих гэх мэт өөрөө идэвхтэй суралцах эрмэлзэлтэй хүн хэрэгтэй байдаг.

Гэснээс нээрээ саяхан нэг илтгэл уншаад судлаачтай нь холбогдоход судалгааны ажилдаа ашигласан эх кодоо бүгдийг нь өгсөн шд.

specialImg3

Технологийг ухаж судалж, суралцах чадвар, сэтгэл зүй, тэгээд математик

Ийм идэвх чармайлттай гэх үү өөрөө хайж ойлгож өөрийн болгож процесс бий болгох чадвар гэдэг маш чухал гэж боддог. Өөр хэрэгтэй зүйл гэвэл чин эрмэлзэлтэй, сэтгэл зүйн хүчтэй байдал. Өнөөг хүртэл хуримтлуулсан технологийн ур чадвар туршлага бол гарааны бизнес, шинэ төслүүд дээр гаргасан алдаа, үгйүсгэл шүүмжлэл дээр бий болсон зүйл. Тэгсэн хэдий ч урагшлах хүчтэй сэтгэл зүй зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна?

Монгол дахь салбарыг удирдах бас хөгжмийн сургалтын үйл ажиллагаа болон Inspiart төслийн blockchain-г давхар хариуцахад цаг хүрэлцэхгүй байгаа болохоор blockchain хөгжүүлэлтийг хариуцах хүн олмоож байна даа. Систем дизайнийн бүтцийг ойлгож бүхэлд нь харж чадах, мөн blockchain-г мэдэх хүн байвал хамгийн сайн байна, даан ч ийм хүн бараг олдохгүй л байх даа. Гэвч яг ямар хүн хэрэгтэй байна вэ гэвэл хагас хугас мэддэг хүнээс илүү ямар нэгэн юмыг эхнээс нь дуустайл хийж дуусгасан хүн байвал илүү хэрэгтэй дээ.

Машин сургалт ( machine learning)-н багийн хувьд гэвэл математикийн суурьтай хүн байвал хэрэгтэй байна. Машин сургалтын инженер байвал болж байна, гэхдээ хэрэглээний математик сурч байсан, жишээ нь simulation code бичиж байсан хүн байвал машин сургалт гэдэг өөрөө simulation-ий нэг хэсэг тул машин сургалтын алгоритм-г сурчихвал боломж зөндөө байгаа гэж харж байна. Бас, өөрийн санаагаа программ болгож хувиргаж чаддаг хүн бас зүгээр. Одоо үед онлайн сургалт хөгжсөн мэдье суръя гэвэл боломжтой, харин сурч мэдсэнээ код бичиж бодитоор хийж үзэх туршлагатай болох нь чухал.

specialImg4

"Дуу хөгжим х Машин сургалт" нь бизнес болон өргөжих онцлог орчин нөхцөл

Хөгжим болон машин сургалтыг хослуулах нь өөрөө маш сонирхолтой л доо. Машин сургалтын алгоритм-д шилжихийн өмнө онцлог өнгөний хэмжээсийн сонголт хийх үе шат байдаг бөгөөд, дуу авианы онцлог өнгөтэй харьцуулахад дуу хөгжмийн хувьд хамаагүй олон параметртэй. Онцлог өнгийн хэмжээсээс гадна дижитал сигнал боловсруулах ( digital signal processing)-н талаар мэдлэг шаардагдана. Юу хийх гэж байгаагаас хамааран төрөл зүйл, алгоритмийн уялдаа хоршил-г хэрхэн шийдэх вэ зэрэгт ёстой янз бүрээр хийж турших хэрэгтэй болдог. Ингэж янз бүрээр турших нь өөрөө сонирхолтой төдийгүй инженерийн хувьд өргөн мэдлэгтэй болох, математикийн мэдлэгээ гүнзгийрүүэх боломжтой. Тэгээд зорьсондоо хүрч чадвал хамгийн сэтгэл хөдөлж баярлана даа.

Би бас тэдний нэг бөгөөд дуу хөгжимд дуртай хүн маш их байдаг. Машин сургалтын чиглэлээр ажиллаж байна, хөгжимд дуртай хүн дэлхийд зөндөө байгаа, гэвч тэрийг бизнес болгож чадах ажил хийдэг хүнтэй тэр болгон тааралдахгүй, тэрийг бодитой хийж чадах газар нь EYS гэж бодддог. Дуу хөгжимд татагдаж, өөрийн мэдлэг ур чадвартайгаа хослуулаад ажил орлоготой байна гэдэг тэр болгон ховор тохиолдоно. Жишээ нь Kane сан, машин сургалтын хөгжүүлэлт хийдэг, дуу хөгжимд дуртай биз дээ, тэр 2-гоо хослуулсан бизнес болго гэвэл хэцүү л байх. Харин "компани" гэсэн хайрцаг байгаад бизнесийн зарчмыг нь бизнесийн тал нь бодож сэтгээд, борлуулалт нт борлуулалтаа хийгээд, за тэгээд чи дуртай юмаа хий гэж хэлүүлдэг гэх үү дээ. Компани гэдэг бүтэц тусалдаг гэсэн үг. EYS ялангуяа энэ чиглэлд бизнес хөгжих боломжтой гэж хараад жолоо барин явж байгаа. Өөр ийм газар бараг байхгүй байх гэж бодож байна.

specialImg5

leaders

Inspiart төслийг нэвтрүүлж буй төслийн гишүүдийн танилцуулга

cso
CSO

Kuzuryu Yuichiro

Үндэсний томоохон хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчээс АНУ-н Цахиурын хөндийн хөгжмийн чиглэлийн шинэ бизнес, мөн эх орондоо буцаж ирсэний дараа асаргаа сувилгааны чиглэлээр эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж хөгжүүлэх шинэ бизнесийн компаниудад ажиллаж байсан туршлагатай.

2018 оноос EYS-STYLE-н Стратеги Хариуцсан дэд захирал, Inspiart төсөл хариуцсан хэлтсийн захиралаар томилогдсон. Мөн зэрэгцүүлэн Creatic компанийг үүсгэн байгуулан, бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөлтөөс авахуулаад hardware/software хөгжүүлэлт, үйлдвэрлэл хүртэлх бүхий л процесс дээр хуримтлуулсан мэдлэг туршлагадаа үндэслэн шинэ бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Ярилцлага үзэх
Сайтын эхэнд буцах