2019 оны наадам болон EYS-ийн эргэн тойронд

Сайн байцгаана уу. EYS Улаанбаатар оффисийн Гантулга байна. Улаанбаатарт дэлгэр сайхан зун болж байна аа. Наадмын амралтын өдрүүд албан ёсоор 07.11-07.15 болсныг хэлэх үү, олон хоног амарч байна.

[Сүхбаатарын талбайн зүүн талд “Централ тауер” оффис Наадамдаа бэлдэж байгаа нь]

Бидний хувьд өнгөрсөн 5-р сард эхний хувилбараа нээсэн Inspiart төсөл дээрээ үргэлжлүүлэн нэмэлт функцүүд нэмэхээр ажиллаж байна. Крипто валютын төлбөрийн функц, олон хэлний сонголттой болгох зэрэг даалгаврууд мөн дуун файлын давхардлыг тал дээр дор бүрнээ судалж байна. Өмнө хөгжүүлсэн төслүүд дээр нэмэлт өөрчлөлтийн ажлууд дээр ажиллаж байна.

Миний хувьд Node.js болон TypeScript-ээ сурч ойр зуур туршиж үзсэн хэвээр байна. Udemy.com дээр төлбөртэй хичээл үзсэн нь үр дүнтэй байгаа гэж бодож байна.

энэ хичээл олон зүйлыг дэлгэрэнгүй тайлбарлаж нуршилгүй шууд хийгээд, товч тайлбарладаг болохоор их дажгүй санагдсан. Мөн Kotlin дээрх төсөл дээр нэмэлт засвар хийх даалгавар авсан. Анзаарсан юм нь TypeScript болон Котлин хоёр нь бичиглэлийн хувьд төстэй юм байна.

Мөн Логарифм спорт клуб дээр хааяа биеэ хөдөлгөж биеийн чилээгээ гаргаж байна. Энэ клубд EYS-н Тэнүүн бид хоёр Японы бие хамгаалах урлаг Аикидогийн дугуйланд мөн явж байгаа, зуны амралт гээд 9-р сар хүртэл амарчихсан байна.

7-р сард ийм сонинтой байна. Наадмын дараа намар гэдэгчлэн би удахгүй намрын өдрүүд эхлэх нь дээ.

Хүндэтгэсэн,

Гантулга

早崎 翔大

Share

facebook twitter